ID 
PW 
Login
Цахим гарын үсгээр нэвтрэх
?йл ажиллагааны онцлогын талаар

Гаалийн зуучлагч

 

Гаалийн зуучлагч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй байгуулсан аж ахуйн гэрээний үндсэн дээр гаалийн байгууллагад мэдүүлэх ажлыг төлөөлөн хийх эрх бүхий Монгол Улсын хуулийн этгээдийг хэлнэ.

ОНЦЛОГ
 - Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
 - Гаалийн зуучлагч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаанд гаалийн байгууллага хяналт тавьж, “Гаалийн зуучлагчийн зөвшөөрөл олгох, түүний үйл ажиллагааны тухай журам”-ыг гаалийн удирдах төв байгууллага тогтооно.
 - Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
 - Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно.
 - Татварын өргүй байх бөгөөд зуучлалын үйл ажиллагаа эрхлэх санхүүгийн чадавхитай байна.
 - Хоёроос доошгүй гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнтэй байна.
 - Гаалийн зуучлагч нь мэдүүлэгчийн өмнөөс гаалийн болон холбогдох бусад татварыг төлөх, эсхүл төлөхөөр гаргасан баталгааг хангахад учирч болзошгүй алдагдлаас хамгаалах зорилгоор эрсдлийн сан байгуулсан байна. Эрсдлийн санд байршуулах хөрөнгийн хэмжээг зуучлалын үйлчилгээнд хамаарах барааны хэмжээнээс хамааруулан гаалийн удирдах төв байгууллага тогтооно.
- Гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг тодорхой нутаг дэвсгэрт, тодорхой барааны нэр төрлөөр дагнан эрхэлж болно.

“ГААЛИЙН ЗУУЧЛАГЧ”-ИЙН ЭРХ
 - гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох, түүнийг өөрчлөх;
 - барааг мэдүүлэхээс өмнө бодитой мэдүүлэх зорилгоор бараагаа үзэх, хэмжих;
 - гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гаалийн хяналтад байгаа бараанаас дээж, сорьц, загвар авах;
 - гаалийн байгууллага, албан тушаалтан бараанд шалгалт хийх, дээж, сорьц, загвар авахад байлцах;
 - гаалийн байгууллагаас бараанд хийсэн магадлан шинжилгээ, шинжилгээний дүнтэй танилцах;
 - бараанд холбогдох мэдээлэл, бичиг баримтыг мэдээллийн сүлжээгээр ирүүлэх;
 - гаалийн хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн талаар гаалийн байгууллагаас тухай бүр мэдээлэл авах эрх эдэлнэ.

“ГААЛИЙН ЗУУЧЛАГЧ”-ИЙН ҮҮРЭГ
 - мэдүүлэгчийг төлөөлөн гаалийн бүрдүүлэлт хийлгэх тухай гэрээ байгуулсан байх;
 - гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох;
 - гаалийн зуучлагчийн үйл ажиллагаатай холбоотой бүртгэл хөтөлж, мэдээ, тайлан гаргаж гаалийнбайгууллагад өгөх;
 - гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах үед гаалийн байгууллагад гаргаж өгсөн мэдээлэлд орсон өөрчлөлтийг тухай бүр мэдэгдэх;
 - төлөөлөн ажиллаж байгаа мэдүүлэгчийн нууцыг задруулахгүй, хууль бусаар ашиглахгүй байх;
 - гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх;
 - мэдүүлсэн барааг гаалийн байгууллагад шалгуулах;
 - түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг хуульд заасан хугацаанд буцаан нэвтрүүлэх, буцаан нэвтрүүлэх боломжгүй бол гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулах;
 - гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах;
- гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хуульд заасан хэлбэрээр хүргүүлэх;
- гаалийн хяналтын бүсэд барааг ачих, буулгах, задлах, гаалийн байгууллагын зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг хөдөлгөх;
- гаалийн хууль тогтоомжийг судалж, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

“ГААЛИЙН ЗУУЧЛАГЧ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ:
Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4- т зааснаас гадна дараахь бичиг баримт бүрдүүлж гаалийн удирдах төв байгууллагад ирүүлнэ:
 - Татварын өргүй байх, зуучлалын үйл ажиллагаа эрхлэх санхүүгийн чадавхитай байх, 2-оос доошгүй гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнтэй байх нөхцөл, шаардлагыг хангасан талаарх холбогдох байгууллагын тодорхойлолт, гэрчилгээ;
 - Гаалийн хууль тогтоомжийн зөрчил гаргаж байгаагүйг нотолсон гаалийн болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
 - Гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг тодорхой төрөл, чиглэл, нутаг дэвсгэрээр дагнан эрхлэх эсэх тухай санал;
Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон, үүргээ биелүүлээгүй бол үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх шийдвэрийг 3 сар хүртэл хугацаагаар гаалийн
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаалийн удирдах төв байгууллагын саналыг үндэслэн гаргана.
Заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй, эсхүл гаалийн хууль тогтоомжийг 2 буюу буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газрын гишүүн гаалийн удирдах төв байгууллагын саналыг үндэслэн хүчингүй болгоно.

ГААЛИЙН БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТЭН НЬ:
 - Гаалийн удирдах төв байгууллагаас тогтоосон шалгуурыг хангасан иргэнд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээ олгоно.
 - Гаалийн удирдах төв байгууллагаас гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх зорилгоор 2 жил тутам шалгалт авна.
 - Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:
 - гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
 - гаалийн хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн;
 - гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын харъяа газар, хороодод зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний тоо

д/д

Гаалийн газар, хороо

Гаалийн
бүртгэгдсэн
мэргэжилтний тоо

1.

Улаанбаатар хотын Гаалийн Газар

 

2.

Буянт-Ухаа дахь Гаалийн Газар

18

3.

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн Газар

16

4.

Замын-Үүд дэх Гаалийн Газар

24

5.

Дорнод аймаг дахь Гаалийн Газар

 

6.

Ховд аймгийн Булган сум дахь Гаалийн Газар

2

7.

Баян-Өлгий аймаг дахь Гаалийн Газар

3

8.

Орхон аймаг дахь Гаалийн Газар

13

9.

Дархан-Уул аймаг дахь Гаалийн Хороо

2

10.

Говь-Алтай аймаг дахь Гаалийн Хороо

 

11. Завхан аймгийн Арцсуурь дахь Гаалийн Хороо 1
12. Гашуунсухайт дахь Гаалийн Хороо 4
13. Шивээхүрэн дахь Гаалийн Хороо  
14. Хөвсгөл аймгийн Ханх сум дахь Гаалийн Хороо  
15. Увс аймаг дахь Гаалийн Хороо 2
16. Сайншанд дахь Гаалийн Хороо 6
17. Бичигт дэх Гаалийн Хороо 2
18. ОУШИ дэх Гаалийн Хороо  
  НИЙТ ДҮН 93
 
  Монголын ГААЛЬ. Гаалийн Ерөнхий Газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ⓒ 2018 он.