ID 
PW 
Login
Цахим гарын үсгээр нэвтрэх
Гаалийн баталгаат агуулах

Гаалийн баталгаат агуулах 

Гаалийн баталгаат агуулах” гэдэг нь гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж, иргэдэд зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, гаалийн болон бусад татвар төлөх, гаалийн бичиг баримтыг бүрэн бүрдэл болгох цаг хугацааг олгох, гадаад худалдаа, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилгоор гаалийн нутаг дэвсгэрт байгуулагдсан гаалийн баталгаат бүсийг хэлнэ.

ОНЦЛОГ
- Гаалийн тухай хуулиар “гаалийн баталгаат агуулах”- ын горимыг зохицуулж, гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журмыг ГЕГ-ын даргын тушаалаар батална.
- Гаалийн баталгаат агуулахыг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага байгуулна.
- Агуулах нь нийтэд зориулагдсан нээлттэй, нэг буюу хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллагын бараа хадгалах зориулалт бүхий хаалттай гэсэн хоёр төрөлтэй байна.
- Гаалийн баталгаат агуулахын горимд дараахь барааг байршуулна:
 1. монголын бараа;
 2. хилийн чанадаас ирсэн гадаадын бараа;
 3. бусад горимын бараа;
- Гаалийн баталгаат агуулахын горимд байршуулах гадаадын бараа Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй, харин монголын бараа хамаарна.
- Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг гаалийн баталгаат агуулахад оруулахыг хориглоно.
- Барааг хилийн чанадаас агуулахад оруулахад нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, эрүүл ахуй, эрүүл мэнд, хорио цээр, худалдааны тэмдэгт, патент, зохиогчийн эрхтэй холбоотойгоос бусад үндэслэлээр хязгаарлахгүй.
- Гаалийн байгууллагаас явуулсан аттестатчилал болон шалгалтад хангалттай үнэлгээ авсан байх.
- Агуулахад жижиглэнгийн худалдаа хийхийг хориглоно.
- Бараа эзэмшигч нь барааг агуулахаас гаргахаас өмнө осол аюул, давагдашгүй хүчний улмаас чанараа алдсан буюу муудсан бол уг бараанд экспертизийн акт тогтолгож гаалийн хууль тогтомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ.
- Барааг гаалийн баталгаат агуулахын горим барааг өөр горимд байршуулснаар, эсхүл агуулах татан буугдсанаар дуусгавар болно.
- Барааг гаалийн баталгаат агуулахад 2 жил хүртэл хугацаагаар байршуулахыг зөвшөөрнө. Гаалийн удирдах төвбайгууллага энэ хугацааг 1 жил хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

“ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХ”-Д ТАВИГДАХ ШААРДЛАГА
1.Агуулахын үйл ажиллагааны болон агуулахад нэвтрэх журмыг тогтоож мөрдөх;
2.Агуулахын үйл ажиллагаанд хяналт тавих гаалийн албан тушаалтныг ажиллах нөхцлөөр хангасан байх;
3.Агуулахад барааг оруулах, гаргахдаа гаалийн байгууллагын хяналт дор гүйцэтгэж байх;
4.Агуулах эзэмшигч өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас барааг дутаасан, гэмтээсэн, чанар байдлыг алдагдуулсан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг хуулийн дагуу барагдуулах;
5.Агуулах нь гаалийн мэдээллийн сүлжээнд холбогдсон байх;
6.Агуулахын барааны хөдөлгөөний бүртгэлийг хөтлөж, мэдээг тогтоосон хугацаанд гаалийн байгууллагад гаргаж өгөх;
7.Агуулахын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хадгалагдаж буй барааны чанар, бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
8.Агуулахад барааг төрөлжүүлэн хадгалж, нэр, төрөл, тоо хэмжээ, үлдэгдлийг заасан шошго тавьсан байх;
10.Агуулах эзэмшигч нь барааг хадгалах хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө мэдүүлэгч, эсхүл холбогдох этгээдэд бичгээр мэдэгдэж байх.
11.Агуулахыг бусад барилга, байгууламжаас тусгаарлах, холбогдох стандарт техникийн нөхцөл, шаардлагын дагуу барааны чанарыг алдагдуулахгүй хадгалах зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглох, эрүүл ахуйн шаардлага хангасан байх.

“ГААЛИЙН БАТАЛГААТАГУУЛАХ”-ЫН БИЧИГ БАРИМТЫН БҮРДҮҮЛЭЛТ
1. Барааг агуулахад оруулах, агуулахаас гаргах тухай бүр гаалийн мэдүүлэг бичих бөгөөд дор дурдсан бичиг баримтын аль шаардлагатайг нь бүрдүүлсэн байна. Үүнд:
 - гадаад худалдааны гэрээ;
 - үнийн нэхэмжлэх;
 - тээврийн бичиг баримт;
 - баглаа боодлын тодорхойлолт;
 - гаалийн болон бусад татвар төлсөн тухай баримт;
 - мэргэжлийн байгууллагын дүгнэлт (шаардлагатай бол);
 - шаардлагатай бусад бичиг баримт.
2. Гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байсан барааг гаалийн баталгаат агуулахад оруулахад өмнөх гаалийн мэдүүлгийг шаардана
3. Энэ горимын дагуу Гаалийн баталгаат агуулахад оруулах барааны гаалийн мэдүүлэгт “Гаалийн баталгаат агуулах, Гаалийн баталгаат үйлдвэрийн газар, Гаалийн баталгаат барилгын талбай, Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар, Гаалийн тусгай бүсэд оруулахыг зөвшөөрөв” гэсэн хяналтын тэмдэг дарж, гаалийн баталгаат агуулах гэсэн хэсгийн доогуур нь зурна.
4. Барааг хилийн чанадаас гаалийн баталгаат агуулахад оруулахад, агуулахаас хилийн чанадад гаргахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийж болно.
5. Барааг гаалийн баталгаат агуулахаас гаргахад холбогдох горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХЫН ТӨРӨЛ
1. Гаалийн баталгаат агуулах нь нийтэд зориулагдсан нээлттэй, нэг буюу хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллага ашиглахад зориулагдсан хаалттай байж болно.
2. Гаалийн нээлттэй баталгаат агуулахад аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад бүх төрлийн бараа байршуулж болно.
3. Гаалийн хаалттай баталгаат агуулахад хадгалалтын онцгой нөхцөл, техник, тоног төхөөрөмж тусгайлан шаардах, бусад бараанд нөлөөлж болох тодорхой нэр төрлийн барааг байршуулна.

“Гаалийн Баталгаат Агуулах”-д барааг оруулахад дараах тохиолдолд татвар ногдуулна.
1.Монголын барааг гаалийн баталгаат агуулахад оруулахад тухайн бараа экспортын гаалийн татвартай бол татварыг ногдуулж, барагдуулна.
2.Гаалийн баталгаат агуулахад оруулсан бараа алга болох, дутах, өөр зориулалтаар ашигласан бол Гаалийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ.
3.Гаалийн нутаг дэвсгэрт зохих журмын дагуу гаалийн болон бусад албан татвар төлж бүрмөсөн оруулсан гадаадын барааг гаалийн баталгаат агуулахад оруулахад татварыг буцаан олгохгүй.
4.Гаалийн баталгаат агуулахад оруулсан барааг хадгалах хугацаа дуусмагц бараа, тээврийн хэрэгсэлд тухайн өдрийн гаалийн тооцоонд мөрдөж байгаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг мөрдлөг болгон гаалийн болон бусад татварыг ногдуулан, барагдуулж, гаалийн нутаг дэвсгэрт оруулна.

ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХАД ЗӨВШӨӨРӨГДӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Бараа эзэмшигч нь гаалийн холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авсны дараа агуулахад дор дурдсан үйл ажиллагаа явуулж болно:
1.барааны бүрэн бүтэн байдлыг шалгах, арчлан хамгаалах;
2.барааны баглаа боодлыг задлах, төрөлжүүлэх, савлах, дахин савлах;
3.засвар, үйлчилгээ хийх;
4.энгийн боловсруулалт хийх;
5.шаардлагатай бол гаалийн болон бусад татвар төлж, загвар, дээжийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах;
6.гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.

Гаалийн нутаг дэвсгэрт үйлажиллагаа явуулж байгаа “Гаалийн Баталгаат Агуулах”-ууд
1. АБТЭМА
2. ДАКО ХХК /Хаалттай/
3. Материал Импекс ХХК
4. Тэнгэр ХХК
5. Шунхлай групп ХХК
6. МТТ ХХК
7. Улаанбаатар Импекс ХХК
8. Туушин ХХК
9. ХХХ ХХК
10. Хэт ХХК
11. Нисэх буудлыг удирдах төв
12. МИАТ ХК
13. Баян-Өлгий дэх ГБА
14. Магнай трейд ХХК
15. А-Жет лимитед
16. Урбанек ХХК
17. Газар ХХК
18. Дэлгэр Интернейшл
19. Комит сервис
20. Петровис /НИК/ ХХК
21. Таван богд Косметик ХХК
22. ИНЕГазар
23. Монгол Гурил
24. ДАКО-Auto Hall /нээлттэй/
25. Алтжин ХХК
26. Жаст ХХК
27. Эрдэнэт хивс
28. СЭБОЦЭ
29. Нирун Интернэшл
30. Уулс трейд ХХК
31. Би Эл Си ХХК
32. Магнай трейд /Дархан/
33. Уолд транс
34. ЗНБШАБАӨЗ
35. Ноён нуруу ХХК
36. Монгол шуудан транс
37. НИК

Тайлант хугацааны эхэнд гаалийн 37 баталгаат агуулах /мэдээгээ ирүүлээгүй, мөн хоосон байгаа ГБАгуулахууд мэдээнд ороогүй болно/-д 23061.5 мянган ам.долларын бараа хадгалагдаж байсан бөгөөд энэ хугацаанд 16928.1 мянган ам.долларын барааг баталгаат агуулахад оруулах, 14823.6 мянган ам.долларын барааг /уг бараанд 3935.2 сая төгрөгийн татварыг ногдуулсан/ агуулахаас гадаадад гаргах болон дотоодод оруулах горимоор бүрдүүлэлт хийсэн байна. Тайлант хугацааны эцэст ГБА-д 25203.4 мянган ам.долларын бараа хадгалагдаж байна

 
  Монголын ГААЛЬ. Гаалийн Ерөнхий Газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ⓒ 2018 он.