ID 
PW 
Login
Цахим гарын үсгээр нэвтрэх
Гаалийн тусгай бүс

ГААЛИЙН ТУСГАЙ БҮС 

НЭГ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АКТУУД

А. МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /1996 оны 5 дугаар сарын 16-ны өдөр/

28 дугаар зүйл.  Гаалийн тусгай бүс
Монгол Улсын тодорхой нэг бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, эсхүл тодорхой нэг салбарын хөгжлийг түргэсгэх, энэ чиглэлээр тэргүүний дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг шинэ дээд шатанд гаргах, хөрөнгө оруулалтын нэн таатай нөхцлийг бүрдүүлэх үүднээс гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн тусгай бүс байгуулж болно.

Б. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 1 дүгээр  сарын 25-ны өдрийн 52 дугаар тушаал - “Барааг гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 1 дүгээр, “Гаалийн нутаг дэвсгэрт бараа, тээврийн хэрэгсэлд өөрчлөлт оруулахгүй буцаан гаргах нөхцөлтэйгээр түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 2 дугаар, “Гаалийн нутаг дэвсгэрт бараанд өөрчлөлт оруулж, буцаан гаргах нөхцөлтэйгээр түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 3 дугаар, “Барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 4 дүгээр, “Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх     журам”-ыг 5 дугаар, “Барааг шилжүүлэн ачих гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 6 дугаар, “Барааг гаалийн нутаг дэвсгэрээс бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 7 дугаар, “Бараа, тээврийн хэрэгслийг хилийн чанадад өөрчлөлт оруулахгүй буцаан оруулах нөхцөлтэйгээр гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 8 дугаар, “Хилийн чанадад бараанд өөрчлөлт оруулж буцаан оруулах нөхцөлтэйгээр гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 9 дүгээр, “Барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 10 дугаар, “Гаалийн баталгаат агуулахын гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 11 дүгээр, “Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 12 дугаар, “Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 13 дугаар, “Гаалийн баталгаат барилгын талбайн гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 14 дүгээр, “Гаалийн тусгай бүсийн гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 15 дугаар, “Татваргүй барааны дэлгүүрийн гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 16 дугаар, “Бараа устгах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 17 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./

ХОЁР. ГААЛИЙН ТУСГАЙ БҮСИЙН ТУХАЙ

2.1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
2.1. Гадаад худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, чөлөөт худалдааны бодлогын давуу талыг ашиглах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, экспортыг дэмжих, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, байгууллага болон худалдаанд оролцогчдод бизнесийн нэн таатай орчин бүрдүүлэх зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр байгуулагдсан гаалийн чөлөөт /тусгай бүс/ байгууллага, тухайн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
 2.2. Чөлөөт бүс нь гадаад худалдааны тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдож гаалийн хилээр тусгаарлагдах бөгөөд гаалийн хяналт шалгалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн нэгдмэл ойлголтод хамаарч гаалийн бүрдүүлэлтийн хувьд гаалийн тусгай бүс гэж тооцогдоно.
2.3. Гаалийн тусгай бүсэд зорчигч болон бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт бүхий гарцаар нэвтрүүлнэ.
2.4. Нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, эрүүл ахуй, эрүүл мэнд, хүн, мал, ургамлын хорио цээр, худалдааны тэмдэгт, патент, зохиогчийн эрхтэй холбоотойгоос бусад үндэслэлээр барааг хилийн чанадаас бүсэд оруулахад хязгаарлалт тогтоохгүй.

2.2. ГОРИМЫН КОД ТҮҮНД ХАМААРАХ БАРАА
2.2.1. Гаалийн тусгай бүсэд оруулах бараанд дараах кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ. Үүнд:
- Барааг гаалийн тусгай бүсэд оруулах 705
2.2.2. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг гаалийн тусгай бүсэд оруулахгүй.

2.3. ГААЛИЙН ТУСГАЙ БҮСИЙН ГОРИМЫН ШААРДЛАГА
2.3.1. Гаалийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн байгууллагатай компьютерийн мэдээллийн сүлжээнд холбогдсон байх бөгөөд гаалийн байгууллагад шаардагдах мэдээ, тайланг гаргаж өгнө.
2.3.2. Гаалийн тусгай бүсэд оруулсан барааны хадгалах хугацааг онцгой тохиолдоос бусад үед хязгаарлахгүй.
2.3.3. Бүсийн захирагч бүсэд аж ахуйн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албан тушаалтан байх бөгөөд бүсийн гаалийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бүсийг төлөөлөх ба энэ талаар гаргах асуудлыг гэрээнд тодорхой заана.
2.3.4. Бүсийн захирагч нь бүсийг зохих нөхцөл шаардлагын дагуу ажиллуулах, бүсийн үйл ажиллагааг зохион байгуулах,тайлан мэдээ, бүртгэлийг үнэн зөв гаргаж хөтлөх, бүсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулна.
2.3.5. Бүсийн захирагч нь ажлын албатай байх бөгөөд бүсэд оруулж байгаа бараа, тээврийн хэрэгслийг хянан бүртгэж, барааг боловсруулах, үйлдвэрлэх, угсрах, үзэсгэлэнд тавихад хяналт тавьж зохион байгуулан аюулгүй байдлыг хангаж, гаалийн хяналт, шалгалт явулах ажлын бүх нөхцлөөр хангаж
шаардлагатай техник хэрэгсэл, ажлын байрыг гаргаж өгнө.
2.3.6. Бүсийн захирагчийн алба бүсэд байгаа эд хөрөнгийн тооцоо,бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд бүсэд оруулсан барааны бүртгэлийг маягтын дагуу хөтөлж, барааны хөдөлгөөний мэдээг гаалийн байгууллагад сар тутам гаргаж өгнө.
2.3.7. Бүсийн захирагчийн алба бүсэд ажиллах ажилтнуудын анкет, бүртгэлийг болон ачаа, барааг бүс рүү оруулж зөөх, тээвэрлэх хүмүүсийн нэр, хаягийг тэдний ажил эхлэхээс өмнө 7 хоногийн дотор гаргуулж гаалийн байгууллагад өгнө.

2.4. ГААЛИЙН БИЧИГ БАРИМТЫН БҮРДҮҮЛЭЛТ
2.4.1. Гаалийн тусгай бүсэд  оруулах бараа, тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийг дараах бичиг  баримтын хамт  бүрдүүлнэ. Үүнд:
 - гадаад худалдааны гэрээ;
 - үнийн нэхэмжлэл;
 - барааны жагсаалт;
 - гарал үүслийн гэрчилгээ;
 - чанарын гэрчилгээ;
 - үйлдвэрийн газрын техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээ, тэдгээрийн зурагтай каталоги, суурилуулах төсөл;
 - бусад бичиг баримт;
 - гаалийн байгуулагад төлөх татвар, хураамжийг бүрэн барагдуулж байх хөрөнгийн чадварын талаар баталгаа гаргасан банк, даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий    тодорхойлолт.
2.4.2. Гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байгаа барааг гаалийн тусгай бүсэд оруулахад өмнөх гаалийн мэдүүлгийг шаардана.
2.4.3. Энэ горимын дагуу гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах барааны гаалийн мэдүүлэгт “Гаалийн баталгаат агуулах, Гаалийн баталгаат үйлдвэрийн газар, Гаалийн баталгаат барилгын талбай, Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар, Гаалийн тусгай бүсэд оруулахыг зөвшөөрөв” гэсэн хяналтын тэмдэг дарж, “Гаалийн тусгай бүс” хэсгийн доогуур нь зурна.
2.4.4. Барааг хилийн чанадаас гаалийн тусгай бүсэд оруулахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийж болно.
2.4.5. Гаалийн тусгай бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад холбогдох горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

2.5. ГААЛИЙН БОЛОН БУСАД ТАТВАР
2.5.1 Бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, дутсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгасан бол тухайн үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллагатай Гаалийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулах горимоор бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ.
2.5.2. Монголын барааг гаалийн тусгай бүсэд оруулахад тухайн бараа нь экспортын гаалийн татвартай бол түүнийг ногдуулан барагдуулна.
2.5.3. Гаалийн нутаг дэвсгэрт зохих журмын дагуу гаалийн болон бусад албан татвар төлж бүрмөсөн оруулсан гадаадын барааг гаалийн тусгай бүсэд оруулахад өмнө төлсөн татварыг буцаан олгохгүй.

 
  Монголын ГААЛЬ. Гаалийн Ерөнхий Газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ⓒ 2018 он.