ID 
PW 
Login
Цахим гарын үсгээр нэвтрэх
Гаалийн баталгаат бүс

ГААЛИЙН БАТАЛГААТ БҮС 

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АКТУУД

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /1996 оны 5 дугаар сарын 16-ны өдөр/
3 дугаар зүйл.  Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
    
1. Энэ хуульд:
19/ "гаалийн баталгаат бүс" гэж гаалийн баталгаат агуулах, үйлдвэрийн болон үзэсгэлэнгийн газар, барилгын талбайг хэлнэ /Энэ заалтад 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР
1. Улс орны эдийн засагт чухал ач холбогдол бүхий тодорхой салбар, чиглэлийн үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, тодорхой нэрийн барааны зах зээлд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн баталгаат үйлдвэрийн газар байгуулж болно.
2. Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт дор дурдсан үйл ажиллагаа явуулж болно:

 1/ барааны бүрэн бүтэн байдлыг шалгах;
 2/ барааг арчлан хамгаалах;
 3/ барааны баглаа боодлыг задлах, төрөлжүүлэх, савлах, дахин савлах;
 4/ засвар, үйлчилгээ хийх;
 5/ боловсруулалт хийх;
 6/ бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
 7/ шаардлагатай бол гаалийн болон бусад татвар барагдуулж, загвар, дээжийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах;
 8/ гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.

3. Барааг гаалийн баталгаат үйлдвэрийн газарт 2 жил хүртэл хугацаагаар хадгалахыг зөвшөөрнө. Шаардлагатай бол гаалийн байгууллага энэ хугацааг 1  жил хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ГАЗАР
1. Тэргүүний техник технологи судлах, захиалах аятай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар байгуулж болно.
2. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт дор дурдсан үйл ажиллагаа явуулж болно:
 1/ барааны бүрэн бүтэн байдлыг шалгах;
 2/ барааг арчлан хамгаалах;
 3/ барааны баглаа боодлыг задлах, төрөлжүүлэх, савлах, дахин савлах;
 4/ засвар, үйлчилгээ хийх;
 5/ барааг задлах, угсрах;
 6/ барааг үзэсгэлэнд тавих;
 7/ шаардлагатай бол гаалийн болон бусад татвар барагдуулж, загвар, дээжийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах;
 8/ гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.
3. Барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт тухайн арга хэмжээ явагдаж дуусах хүртэл хугацаагаар байлгахыг зөвшөөрнө.

ГААЛИЙН БАТАЛГААТ БАРИЛГЫН ТАЛБАЙ
1. Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламжийг гадаадын материал, техникийг ашиглан барих ажлыг хөхүүлэн дэмжих зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн баталгаат барилгын талбай байгуулж болно.
2. Гаалийн баталгаат барилгын талбайд дор дурдсан үйл ажиллагаа явуулж болно:
 1/ барилгын материалын бүрэн бүтэн байдлыг шалгах;
 2/ барилгын материалыг арчлан хамгаалах;
 3/ барилгын материалд боловсруулалт хийх;
 4/ барилга угсралтын үйл ажиллагаа явуулах;
 5/ гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.
3. Гаалийн баталгаат барилгын талбайд барааг тухайн барилга бүрэн ашиглалтад орох хүртэл хугацаанд хадгалахыг зөвшөөрнө.
4. Тухайн барилгыг ашиглалтад өгсний дараа ашиглагдаагүй үлдсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн  хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

31 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ГААЛИЙН БАТАЛГААТ БҮС, ГААЛИЙН  ТУСГАЙ БҮС, ТАТВАРГҮЙ БАРААНЫ  ДЭЛГҮҮРИЙН ГОРИМЫН НИЙТЛЭГ  ЗАРЧИМ
1. Гаалийн баталгаат бүс, татваргүй барааны дэлгүүрийг гаалийн хяналтын талбай болон гаалийн тусгай бүсэд байгуулж болно.
2. Гаалийн баталгаат бүс нь нийтэд зориулагдсан нээлттэй, нэг буюу хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллага ашиглахад зориулагдсан хаалттай байж болно.
3. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд гагцхүү гаалийн байгууллага бүхий газраар, гаалийн бичиг баримтыг үндэслэн нэвтрүүлнэ.
4. Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд оруулах, тэндээс мөн  гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр шууд хилийн чанадад гаргах тохиолдолд гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийж гаалийн хилээр нэвтрүүлж болно.
5. Гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд оруулах, тэндээс гаргах бараанд гаалийн бүрдүүлэлт хийхдээ, ийнхүү оруулах, эсхүл гаргах өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, барааны тухайн үеийн үнэ, тоо хэмжээг баримтална.
6. Гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд хилийн чанадаас оруулах гадаадын барааг гаалийн татваргүй, гаалийн нутаг дэвсгэрээс оруулах монголын барааг гаалийн  хууль тогтоомжийн дагуу оруулна. Гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулсан гадаадын барааг гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд оруулахад гаалийн болон  бусад татварыг буцаан олгохгүй.
7. Хилийн чанадаас гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд шууд оруулах, тэндээс мөн гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад шууд гаргах бараанд гаалийн болон бусад татвар төлөх баталгаа шаардахгүй.
8. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд оруулахгүй.
9. Барааг хилийн чанадаас гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд оруулах, тэндээс хилийн чанадад гаргахад нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, эрүүл ахуй, эрүүл мэнд, хорио цээр, худалдааны тэмдэгт, патент, зохиогчийн эрхтэй холбоотойгоос бусад үндэслэлээр хязгаарлахгүй.
10. Гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд оруулсан, тэндээс гаргасан барааг гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсийн хилээр буцаан нэвтрүүлэхэд гаалийн өмнөх мэдүүлэг, эсхүл энгийн маягтыг үндэслэнэ.
11. Гаалийн баталгаат агуулах, татваргүй барааны дэлгүүр байгуулах зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах эрхийг гаалийн удирдах төв байгууллага эдэлнэ.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Б. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 1 дүгээр  сарын 25-ны өдрийн 52 дугаар тушаал - .“Барааг гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 1 дүгээр, “Гаалийн нутаг дэвсгэрт бараа, тээврийн хэрэгсэлд өөрчлөлт оруулахгүй буцаан гаргах нөхцөлтэйгээр түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 2 дугаар, “Гаалийн нутаг дэвсгэрт бараанд өөрчлөлт оруулж, буцаан гаргах нөхцөлтэйгээр түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 3 дугаар, “Барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 4 дүгээр, “Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх     журам”-ыг 5 дугаар, “Барааг шилжүүлэн ачих гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 6 дугаар, “Барааг гаалийн нутаг дэвсгэрээс бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 7 дугаар, “Бараа, тээврийн хэрэгслийг хилийн чанадад өөрчлөлт оруулахгүй буцаан оруулах нөхцөлтэйгээр гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 8 дугаар, “Хилийн чанадад бараанд өөрчлөлт оруулж буцаан оруулах нөхцөлтэйгээр гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 9 дүгээр, “Барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 10 дугаар, “Гаалийн баталгаат агуулахын гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 11 дүгээр, “Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 12 дугаар, “Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 13 дугаар, “Гаалийн баталгаат барилгын талбайн гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 14 дүгээр, “Гаалийн тусгай бүсийн гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 15 дугаар, “Татваргүй барааны дэлгүүрийн гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 16 дугаар, “Бараа устгах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам”-ыг 17 дугаар

 
  Монголын ГААЛЬ. Гаалийн Ерөнхий Газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ⓒ 2018 он.