Химийн бодистой холбоотой асуудлууд дэлхий дахинд
НҮБ-ын хүн амын прогнозын тооцооны 2002 оны материалаас үзэхэд 2050 онд өнөөгийн 6.3млрд.хүн 8.9млрд өсөх нь. Хөгжиж буй орнуудын хүн амын дундаж өсөлт 1.46 хувь болж хөгжилтэй орнуудынхаас бараг 6 дахин их болох төлөвтэй. Энэ өсөлт нь хөгжиж буй орнуудын дэд бүтцэд хүндрэл учруулахаас гадна химийн бодисын зохицуулалтад ч бас нөлөөлөх болно.
Олон улсын худалдаанд химийн бодисын эзлэх хэмжээ 1998 оны байдлаар 9 хувь болж ойролцоогоор 1.5 триллон ам.долларын барааны эргэлттэй байв. Химийн бодисын дэлхийн нийт үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг 2001 оны байдлаар 16 орон үйлдвэрлэж байгаа ч 2020 он гэхэд хүчин чадал ихтэй химийн үйлдвэр/ жилд 1000 тонноос дээш хэмжээтэй/-ийн тоо хөгжиж буй орнуудад эрс өсөх магадлалтай байна. Эдгээр орны үйлдвэрлэх химийн бодисын хэмжээ дэлхийн нийт үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлтийн зэрэгцээ хөгжиж буй орнуудын химийн бодисын хэрэглээ огцом өсч 2020 онд дэлхийн нийт хэрэглээний гуравны нэг болох төлөвтэй.
Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын албан ёсны мэдээгээр химийн бодисын хордлогоор жилд ойролцоогоор 340 мянга орчим хүн амь насаа алдаж байгаа бөгөөд химийн бодисоос болж өвдсөн, хордсон шархадсан хүмүүсийн талаарх бүрэн гүйцэт мэдээ баримт хараахан гараагүй байна.
Дэлхийн нийтийн хөгжлийн энэ хандлага манай орны хувьд ч нөлөөлнө. Байгалийн баялаг, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшин дээшлэх тутам химийн бодис, химийн технологийн гүйцэтгэх үүрэг өсдөг. Өнөөдөр манай улсад нийт импортоор орж ирсан химийн бодисын ихэнх хувийг Уул уурхайн салбар, Арьс ширний боловсруулах үйлдвэр, оёмол, сүлжмэл эдлэлийн үйлдвэрт ихээхэн ашиглаж байна.
Тавин жилийн өмнө жилдээ 1 сая тонн химийн бодис vйлдвэрлэж байсан бол өнөөдрийн байдлаар 400 сая тонн химийн бодис vйлдвэрлэж, 10 сая орчим химийн нэгдлийг танин мэдэж, 100 орчим мянган нэр төрлийн химийн бодисыг улс хооронд худалдаалж байна. Жилдээ 1000 орчим нэр төрлийн химийн бодисыг шинээр нээж байна.Үйлдвэрлэл , vйлчилгээ, ахуй амьдралд хэрэглэж буй химийн бодисын 5-10 мянган нэр төрөл нь хvний биед сөрөг нөлөө vзvvлж байгаа бөгөөд тэдгээрийн 150-200 нь өмөн vv vvсгэдэг болох нь тогтоогдсон байна.
Манай улсад химийн хорт бодисын ашиглалт, хамгаалалтын байдалд 1994 онд явуулсан улсын vзлэгийн дvнгээр 1300 орчим vйлдвэр, аж ахуйн нэгжид 7300 нэр төрлийн 3800 орчим тонн химийн бодис хэрэглэгдэж , тэдгээрээс байгаль орчинд 50 гаруй тонн химийн бодисын хаягдал гарч байгаагаас агаарт 68, усанд 790, хөрсөнд 600 нэр төрлийн химийн бодис хаяж байгааг тогтоожээ.
Ийнхvv химийн хорт бодисуудын хэрэглээ, нэр төрөл, хорын зэргийг тогтоох, тэдгээрийн хор уршгаас урьдчилан сэргийлэх асуудал онцгой анхаарал татаж байгаа учир химийн хорт бодисоос хамгаалах асуудлыг төрөөс зохицуулах арга хэлбэрийг тодорхойлсон эрх зvйн vндсийг бvрдvvлэх шаардлага зvй ёсоор тавигдаж байна.
|