ID 
PW 
Login
Цахим гарын үсгээр нэвтрэх
Шинжилгээнд хамрагдах бараа

Шинжилгээнд хамрагдах бараа 

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ
ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ

Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлж буй барааг гаалийн зорилгоор шинжилж, тухайн барааны ангиллын кодыг тодорхойлох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг таньж илрүүлэх үндсэн үүрэг бүхий Гаалийн лаборатори МУГЕГ-ын даргын 1996.11.01-ний өдрийн 358 дугаар тушаалаар анх байгуулагдсан.
Монгол Улсын Засгийн газраас “Төрийн захиргааны шинэтгэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн Хөгжлийн банкны техникийн тусламжтайгаар хэрэгжүүлсэн “Гаалийн лабораторийн техник, тоног төхөөрөмж” төслийн дагуу 750000 ам.долларын үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн, тамхи, нефтийн бүтээгдэхүүн, хар тамхи, тэсрэх бодис болон химийн бодисыг шинжлэх лабораторийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж суурилуулсантай холбогдуулан МУГЕГ-ын даргын 2002.04.25-ны өдрийн 193 дугаар тушаалаар “Гаалийн лаборатори”-ийг “Гаалийн төв лаборатори” болгон өөрчилж, бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.
Тус лаборатори нь 2003 оноос хойш СХҮТ-өөс итгэмжлэгдсэн лабораторийн эрх авч үндэсний болон олон улсын хэмжээнд нэвтэрсэн шинжилгээний арга, аргачлалын дагуу орчин үеийн өндөр нарийвчлал, мэдрэмжтэй багаж төхөөрмжүүдэд тулгуурласан, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаатай нягт уялдаа холбоо бүхий өвөрмөц онцлогтой шинжилгээний ажлуудыг тогтмол гүйцэтгэж, хилийн болон гүний гаалийн байгууллагуудаас дээж, сорьц болгон ирүүлсэн химийн бодис, нефть бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, малын гаралтай түүхий эд, мод, модон бүтээгдэхүүн зэрэг төрөл бүрийн нарийн нийлмэл бүтэцтэй барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу тодорхойлж байна.
Мөн ЦЕГ-ын харъяа УМБГ, ЭЦГ, бусад салбар, хэлтсүүд, ТЕГ, ОБЕГ зэрэг хууль хяналтын байгууллагууд болон харъяа гаалийн газар хороодоос ирүүлсэн 150 гаруй үл мэдэгдэх дээжинд шинжилгээ хийж 46 дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлсэн нь улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах ажилд тодорхой хувь нэмэр оруулж байна. 

БТКУС-ийн код

Барааны нэр

Улсын хилээр нэвтрүүлэх ялгаа

1

Зүйл 22.03-22.08

Бүх төрлийн согтууруулах ундаа

Орох, гарах

2

Зүйл 24.02-24.03

Бүх төрлийн тамхи

Орох, гарах

3

БТКУС-ийн орох, гарах жагсаалтын дагуу

Бүх төрлийн химийн бодис

Орох, гарах

4

Бүлэг 44

Мод ба модон эдлэл /экспортын гаалийн татвартайгаас бусад/

Гарах

5

БТКУС-ийн орох, гарах жагсаалтын дагуу

Тэмээ, ямааны завод ноос, тэмээний ноосны болон ямааны ноолуурын сэв хялгас

Гарах

ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНИЙН ТАРИФ

Шинжилгээ хийгдэх бүтээгдэхүүний нэрс

Барааны код

Тодорхойлогдох үзүүлэлтүүд

Үнэ
/төг/

1

Тамхи, тамхин бүтээгдэхүүн

Зүйл: 24.02
24.03

Бохь
Никотин
Чийглэг
Физик үзүүлэлтүүд

11000
25000
5000
2000

2

Хүнсний бүтээгдэхүүн

Зүйл: 11.01
17.01

Металлын агуулга
(Pb, Cu, As, Zn, Fe, Hg)

8000 /элемент тус бүр/

3

Этилийн спирт, Архи

Зүйл: 22.07
22.08

Хатуулаг
Дүүргэлтийн хэмжээ
Хорт бичил хольцууд

6000
2000
20000

4

Конъяк, Виски

Мөр: 2208.20
2208.30

Хатуулаг
Дүүргэлтийн хэмжээ
Хорт бичил хольцууд

6000
2000
20000

5

Хөөсөрдөг дарс, дарс

Мөр: 2204.10, Зүйл: 22.04-22.06

Хатуулаг
Дүүргэлтийн хэмжээ
Чихэрлэг
Хорт бичил хольцууд

6000
2000
5000
20000

6

Ликёр

Мөр: 2208.70

Хатуулаг
Чихэрлэг
Бальзамын хүчиллэг
Дэгдэмхий хүчил
Дүүргэлтийн хэмжээ
Хорт бичил хольцууд

6000
5000
5000
5000
2000
20000

7

Пиво

Зүйл: 22.03

Хатуулаг
Өнгө
Хөөсрөлт
Хүчиллэг
Хорт бичил хольцууд

6000
2000
2000
5000
20000

8

Гадаргуугийн идэвхит бодис, органик бодис, химийн урвалж бодис, бордоо

28, 31, 32, 34-р бүлэг

Чанарын шинжилгээ
Тоон шинжилгээ
рН- тодорхойлох
Нягт
Хугарлын илтгэгч
Чанарын шинжилгээ (GC/MS, HPLC)
Тоон шинжилгээ (GC/MS, HPLC)

10000
11000
5000
2000
5000
20000

25000

9

Металлын баяжмал, тэдгээрийн хайлш

28, 72, 73, 74, 75, 76, 78, 79, 80, 81-р бүлэг

Металлын хэмжээ
(Pb, Cu, As, Zn, Fe, Hg, Co г.м)

20 000
/элемент тус бүрт/

10

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис

Зүйл: 12.11, 13.01, 29.22, 29.24, 29.26, 29.33, 29.34, 29.39

Чанарын шинжилгээ (IONSCAN 400B)
Чанарын шинжилгээ (FTIR)
Чанарын шинжилгээ (GC/MS, HPLC)
Тоон шинжилгээ (GC/MS, HPLC)

20 000

10 000
20 000

25 000

11

Нефтийн бүтээгдэхүүн

Код: 2710.19.50
2710.19.60

Металлын хэмжээ
(Pb, Cu, As, Zn, Fe, Hg, Co г.м)

20 000
/элемент тус бүрт/

12

Автобензин (А-80, АИ-93, 95 г.м)

Код: 2710.11.11, 2710.11.12

Найрлагийн бүрэлдэхүүн
Октаны тоо
Нягт
Дээж авах
Өнгө ба тунгалаг байдал
Зэс хавтгайн туршилт
Ханасан уурын даралт
Ус ба механик хольц
Усанд уусах хүчил шүлтийн хэмжээ

10000
5000
5000
2500
2500
2500
5000
2500
5000

13

Дизелийн түлш

Код: 2710.19.20

Найрлагийн бүрэлдэхүүн
Кинематик зууралдлага
Цетаны тоо
Хүхрийн хэмжээ
Нягт
Дээж авах
Өнгө ба тунгалаг байдал
Ус ба механик хольц
Усанд уусах хүчил шүлтийн хэмжээ

10000
5000
5000
5000
5000
2500
2500
2500
5000

14

Тэсэрч дэлбэрэх бодис

Бүлэг 36

Чанарын шинжилгээ (IONSCAN 400B)
Чанарын шинжилгээ (FTIR)

10 000

10 000

 
  Монголын ГААЛЬ. Гаалийн Ерөнхий Газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ⓒ 2018 он.