ID 
PW 
Login
Цахим гарын үсгээр нэвтрэх
Шинэ үеийн гаалийн хөгжил

Шинэ үеийн гаалийн хөгжил

АХ ялж 1921-10-20-нд “ Гадаад, Дотоод худалдаанаас гааль түрээс хураах дүрэм” гэсэн 12 зүйлтэй дүрмийг баталж, Нийслэл хүрээнд 10 дугаар сарын 20-ноос, бусад газар уг дүрмийг хүрэлцэн очсон өдрөөс эхлэн мөрдүүлэхээр шийдвэрлэжээ, Энэ нь ардын засагт Монгол улсын гаалийн алба ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн 1921-10-20-ны өдрийг Монголын гаальчдын өдөр гэж тэмдэглэдэг боллоо.
 1921 оны 11 дүгээр сард “Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яам”-ыг байгуулж энэ яманд “Монгол санхүү, гааль түрээсийн хэлтэс” 6 салаатай байхаар тогтоов.
 Эндээс эх үүсвртэй Монгол улсын анхний гаалийн алба үндэсний эдийн засгийн байдлыг хангах, улс төрийн тусгаар байдал, халдашгүй бүрэн эрхийн хүрээнд үндэсний баялагт хор нөхцөл учруулахаас сэргийлэх, экспорт, импортод хяналт тавьж, татвар хураамж ногдуулах, төсвийн орлогыг тодорхой хэсгийг бүрдүүлэх зэрэг аль улс оронд нийтлэг байдаг үүргийг гүйцэтгэсээр байгаа билээ.
 Ингээд 1921.11.28-нд 4 бүлэг 22 зүйлтэй “Гааль торгуулиас шагнал олгох дүрэм”, 1921.12.06-нд “Гадаадад гаргах, оруулах алт, мөнгөн тэмдэгтээс гааль хураах дүрэм”, 1922.01.11-нд ЗГ-ын 34 дүгээр хурлаар “Гаалийн торгуулийн тухай” журам, 1922.01.25-ны хурлаар зарим төрлийн бараанаас хураах гаалийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.
 Гаалийн татварыг нэмэгдүүлэх бараанд нь архи, спирт, мөрийтэй тоглож болох хөзөр, даалуу, тамхи, төгс ба хагас эрднийн чулуу, түүгээр чимэглэсэн эдлэл, алт, мөнгө, ангийн арьс, түүгээр хийсэн хувцас зэргүүд орж байна.
 1923.06.05-нд Гаалийн дүрмийг 47 зүйлтэйгээр шинчлэн байталлах. Үүнд улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх бараа таваарын тухай шинэ ойлголт гарч ирсэн ба зарм барааг хязгаарт оруулах, барааны үнийг сар бүр шинчлэн тогтоох зэрэг олон заалт орсон нь үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэх, гааль хураалгахдаа хэт доогуур үнэлэх  зэрэгт чухал ач холбогдолтой болжээ.
 БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд “Гадаадтай харилцах худалдах улсын онц эрх болгон авах нь ардын эрхийг мандуулах, мөн ардын эрхт засгийг бататгахад чухал нөхцөл болох тул цөм улсаас эрхэлбэл зохино” гэж заажээ. 1924 оны 6 дугаар сард ЗГ-ын СЯ-ны дэргэд гаалийн нягтлан бодохын түв сургуулийг 2 багш, 40 сурагчтайгаар байгуулж байсан  нь 1935 онд Санхүү, эдийн засгийн техникум болон өрөгжсөн юм. Энэ үед Нийслэл хүрээ, Улиастай, Ховд, Завхан төвийн гаалийн хороод, хязгаар боомттой  37 гаалийн салбарыг бүгд 628 орон тоотой байлаа.
 1927.07.09 “Худалдаа гүйлгээг монгол төгрөгөөр тооцох тухай ЗГ-ын  тогтоол гаргаж, гааль татварыг төгрөгөөр хурааж байх болов. Дотоод, гадаадын гааль гэж байсныг 1928.04.03-нд дотоодын гаалийг бүр мөсөн цуцалж зөвхөн гадаад гааль дагнах болов.
 1930.01.17-нд худалдаа аж үйлдэрийн яамыг байгуулаж гаалийн хэргийг эрхлэх газрыг энэ яамнаа шилжүүлж гаалийн байцаагч нарыг тусгай дүрэмт хувцастай болгов.
 Ингээд 1930.12.12-ны ЗГ-ын 41 дүгээр тогтоолоор “Гадаад худалдаанд улсын онц эрх тогтоох тухай” тогтоол гаргав. Үүнээс хойш ЗХУ, БНМАУ хоёрын худалдааны харилцаа эрс өссөн байна.
 1939.10.25-ны улсын бага хурлын тэргүүлэгчдийн 74 дүгээр хурлаар “ БНМАУ-ын Гаалийн тухай дүрэм”-ийг шинчлэн баталжээ.
 Ингээд СхЗ-н 1954 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор гаалийн байгуулагыг үүргийг хилийн байцаан өнгөрүүлэхэд харьяалуулж байгаад 1956 улсын гаалийн хэргийг худалдааны яаманд хрьяалуулжээ. Үүнээс хойш гаалийн хэрэгт хамаарах олон журам, дүрмийг баталж, дүрэмт хувцасыг өөрчилсөн ба гаалийн хэргийн талаар эрүүгийн хуульд оруулсан.
 Гадаад худалдааны яаманд хэлтэс эрхтэй байсан Гаалийн ерөнхий хороог Гаалийн хэрэг эрхлэх газар болгон СнЗ-н 1964 оны 179 дүгээр тогтоолоор өөрчилж гаалийн дүрэмт хувцасны үнийн 50 хувийг хувь хүнээс гаргуулж байсныг зогсоожээ.
 1973.04.24-ний АИХ-ын тэргүүлэгчдийн 98 дугаар зарилгаар манай улсын гаалийн хууль анх удаагаа батлагдсан. 1979.06.12-оос эхлэн ГУБ анх тангараг өргөж, 1980 оноос хувийн дугаартай мэдэг хэрэглэж эхэлжээ.
 Монгол улс зах зээлийн харилцаанд шилжиж орсон 1990 оноос эхлэн гаалийн байгууллагын үндсэн үүрэг эрс өөрчлөгдсөн учир МУ-ын ЗГ-ын 1990 оны 10.19-ний 101 дүгээр тогтоолоор төрөөс гаалийн талаар явуулах бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг бүхий төрийн захиргааны байгууллага  УГЕГ-ыг засгийн газрын дэргэд байгуулав. Гаалийн байгууллагын  гйүцэтгэх чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдон Гаалийн тухай хуулийг шинчлэн гаргаж 1991.03.01-ээс мөрдөж эхлэв. Мөн УИХ-аар 1992.11.30-нд “МУ-ын худалдааны албан татварын хууль” батлав.
 1994 онд УИХ-н 14 дүгээр тогтоолоор МУГЕГ-ыг ЗГ-ын дэд бүтцэд хамруулан сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулсан юм.
 1995.01.01-ээс эхлэн гаалийн статистикийн мэдээг албан ёсоор гаргаж эхлэв.
 Манай улсын гадаад худалдааны цар хүрээ урд өмнө байгаагүйгээр өрөгжсөнтэй холбогдуулан МУ-ын Гаалийн тухай хуульийг 1996.07.01-ээс шинчлэн мөрдөх, Гаалийн татварын тухай хуулийг анх удаа батлан мөрдөж байна. Одоо гаалийн байгууллага  хуулиудын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд гаалийн болон гаалийн татварын тухай шинчлэн боловсруулаад УИХ-д оруулаад байна.

 
  Монголын ГААЛЬ. Гаалийн Ерөнхий Газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ⓒ 2018 он.